• Lead the way ...
         
11
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    202   |  
0
Үндэсний алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанд Архангай, Сүхбаатар аймгийн багууд хоорондоо таарч өрсөлдлөө. Архангай аймгийн баг 21:4-өөр илт давуу ялж, шигшээ наймд шалгарлаа.
 
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар 2, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва 1, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ 4, улсын харцага С.Сүхбат 5, аймгийн арслан Д.Ням-Очир 0, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Мөнхжаргал 4, цэргийн заан Ө.Батсуурь 5  буюу нийт 21 даваа авлаа. 
 
Сүхбаатар аймгийн багаас  аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 3, аймгийн заан С.Ган-Эрдэнэ 1 давсан байна. 
 
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан О.Баярхүү нар ажиллаж байгаа юм. 
 
 
TAGS