• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    108   |  
2

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Шалгалтын хүрээнд гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”,  “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”,  “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авчээ.

Хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500.000-аас 5 сая хүртэл төгрөгөөр торгосон бол гэмт хэргийн шинжтэй таван зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ