• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    274   |  
0
Тусгай хамгаалалттай газраас ногоон хаш чулуу олборлосон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газраас тус аймгийн харьяат зургаан этгээд хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. 
 
Тус этгээдүүд 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож гурван ширхэг цасны мотоцикл зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг аж.
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ