• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    156   |  
0
Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил эхлэх гэж байна. 
 
Уг журмын хүрээнд гурван жил ба түүнээс дээш хугацаагаар техникийн үзлэг хяналтад оруугүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм.  Автомашин эзэмшигч та тээврийн хэрэгслээ гурван жил ба түүнээс дээш хугацаагаар техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол үзлэгт оруулахыг анхааруулж байна. 
 
Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой.
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ