A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 149 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 149 | |
|
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж байгаа. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах гэнэ. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэн, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм.
Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 97,200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|