A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 1024 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 1024 | |
|
Олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөж, мөчлөн нохойдоо хаяж өгсөн" гэх мэдээлэл гарсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өглөө.
Хэргийг тодруулбал Хан-Уул дүүргийн 13-р хороонд амьдардаг 47 настай иргэн Б нь хамтран амьдрагч иргэн Ц-г хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэнэ. Хохирогч бүсгүйн ар гэрийн зүгээс нэгдүгээр сарын 18-ний өдрөөс хойш холбоо барилгүй удсан тул цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Цахим орчинд уг хэргийн талаар хохирогч эмэгтэйг мөчилж, нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл явж байгааг одоогоор нотлох боломжгүй. Хэргийн үзлэг шалгалт явж байгаа" гэлээ.
Шалгалтын явцад иргэн Б-ын гэр болон тээврийн хэрэгслээс сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл, бодис илэрсэн байна. Сэжигтнийг энэ сарын 23-нд саатуулан цагдан хорьж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Иргэн Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|