• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    314   |  
0
Цаг уурын байгууллагаас ирэх гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Гуравдугаар сард Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх гэнэ. Хур тунадасын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү хур тунадас орох төлөвтэй байгаа гэнэ. 
 
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөв гарчээ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–6ºС–аар хүйтэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ