• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    103   |  
0
Зудын нөхцөл байдлын мэдээллээр 13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд аж ахуйн нэгжүүд нэгдэж мөнгө болон бараа материал хандивласаар байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материал цуглажээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлээд байгаа юм. 
 
Өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 52,498 км зам гаргах шаардлагатайгаас орон нутгаас 31 мянган км зам гаргаж 2,557 өрхөд хүрсэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас 28,632 км зам гаргаж 1,261 нийт 50 085 км зам гаргаж 3 818 өрхөд хүрсэн бөгөөд 95.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36,108 малчин өрхөд тэжээл хүргэжээ.  Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг эхэлсэн бөгөөд 14 аймгийн 111 суманд хүргэх гэнэ. Түүнчлэн малчин иргэдэд хүнс, шаардлагатай эм тариа, эмнэлгийн багц хүргэхээр ажиллаж байна.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ