• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    56   |  
0
УОК-ын Шуурхай штабаас гурилын тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга” ХХК зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. 
 
Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээлийг борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмж худалдаалдаг нь малчид худалдан авахад хүндрэл учруулдаг. Тиймээс цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт шаардлагатай байгаа өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ