• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    142   |  
0
"FIBA Asia Cup 2025" тэмцээний урьдчилсан шатны хэсэгт Монгол Улсын шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийсэн. Манай шигшээ баг хоёр дахь тоглолтоо маргааш Гуам улсын шигшээ багийн эсрэг хийнэ. Бэртлийн улмаас шигшээ багт ороогүй Д.Дэлгэрням өнөөдөр багтайгаа нэгдсэн байна. Гуам улсын хувьд Японы шигшээтэй эхний тоглолтоо хийж 77-56 харьцаатайгаар ялагдал хүлээсэн. 
 
Манай улсын шигшээ баг, Гуам улсын баг хоёр эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн. Маргаашийн тоглолтоос хожил авсан баг хэсгээсээ 3-аар гарах эрхээ баталгаажуулна гэхэд болно. Гурваар гарсан баг бусад хэсгүүдийн багуудтай дахин эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. 
 
Манай шигшээ баг тэмцээний С хэсэгт Япон, БНХАУ, Гуам улсуудтай багтсан. 
 
TAGS