Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэлээ. Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ ийнхүү тав хоногийн зайтай дараалан түрүүллээ.
Шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн арслан Д.Эрдэнэтулга нар шалгарлаа. Наймд аймгийн хурц арслан М.Амарсанаа, Б.Баянмөнх, аймгийн арслан Ц.Адъяа, Б.Отгонбаатар нар үлджээ.