Өвөрхангай аймгийн нийт нутгийг хамарсан цасан шуурга өчигдөр болсон. Шуурганы улмаас Арвайхээр-Баянхонгор А0302 дугаартай чиглэл, Улаанбаатар-Арвайхээр А0301 чиглэлтэй авто замуудад явган шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан.
Өнөөдрийн хувьд тэнгэр цэлмэг салхитай хүйтэн зам даваа саадгүй Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай замын 118-135 км хоорондох зорчих хэсэгт давс цацаж түрж байна. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай замын 95-98 км хооронд хошуурч орсон цасыг түрж, км 42-59 хооронд автогрейдр, авто ачигч ажиллаж байгаа гэнэ. Жолооч та бүхэн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчино уу.
