• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    254   |  
0

Улсын Онцгой Комисс болон Онцгой Байдлын Ерөнхий газраас зудын нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө. Хоёрдугаар сарын байдлаар 20-ны өдрийн байдлаар нийт нутгаар 1-51 см хотгор, хунгар газруудад 80-100 см цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. 

Мөсөн буюу төмөр зудын байдалтай 13 аймгийн 58 сум, цагаан зудын нөхцөл байдал 17 аймгийн 139 сум, цагаан зудархуу нөхцөл байдалд 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг байгаа аж. 

Энэ сарын 25-аас баруун аймгуудын нутгаар цас орж эхэлнэ. 26-нд төв зүүн аймгуудын хойд хэсэг, 27-нд зүүн аймгийн ихэнхи нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж шуурна. Мөн 29-нөөс баруун аймгуудын нутгаар цас орно. Хоёрдугаар сарыг дуустал нийт нутгаар цас орох ба цас орсны дараа хүйтний эрч бага зэрэг чангарахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Хоёрдугаар сарын сүүлчээр нийт нутгийг хамарсан цас орж шуурах үзэгдэл гарах тул шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

TAGS