• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    96   |  
0

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын  ерөнхийлөгч Г.Батзаяа тэргүүтэй хүмүүс допингийн маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Улсын арслан М.Бадарчид холбогдох асуудлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Г.Батзаяа "Улсын арслан М.Бадарчид холбогдох хувьд шүүх хуралдаан хойшилсон байгаа. М.Бадарчаас 14 төрлийн нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой хүсэлт гаргасан. Бичиг баримтын тал хувь шүүх хурлаас өмнө ирж амжсангүй. Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаадад томилолттой байгаа учраас оролцох боломжгүй шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Эдгээр шалтгаануудын улмаас хурал хойшилсон" гэв. Дараагийн хуралдааны тов одоогоор гараагүй байгаа аж. 

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр хэрэглэж болохгүй бодисын жагсаалтыг гаргадаг. Зөвхөн үндэсний бөх биш олон улсын Олимпын төрөлд ордог бүх тэмцээнээс допингын шинжилгээг заавал авдаг. Түүний араас мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулдаг аж. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ