• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    145   |  
0
Монгол Улсын шигшээ баг  "FIBA Asia Cup 2025" тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийлээ. Манай шигшээ баг тоглолтын эхлэлийг сайн тавьсан ч БНХАУ-ын төвийн тоглолт үр дүнтэй байж 80-49 онооны харьцаатайгаар хэсгийн ялалтаа авч байна. Шигшээ багийн ахлагч Б.Билгүүн 15 оноо авч тамирчдаа тэргүүлэв. 
 
БНХАУ-ын шигшээ баг будагтай талбайд илүү байж 56 оноог авсан байна. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Гуам улсын шигшээ багийн энэ сарын 25-нд эх орондоо хүлээн авч тоглох юм. 
 
Манай шигшээ багийн хувьд 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээний С хэсэгт Япон, БНХАУ, Гуам улсуудтай багтсан. Урьдчилсан шатанд зургаан хэсэгт хуваагдан 24 баг өрсөлдөж байгаа. Нэг хэсэгт дөрвөн баг байгаа бөгөөд оноогоор тэргүүлсэн эхний хоёр баг Азийн аваргад оролцох эрхээ шууд авах юм. 
 
 
 
TAGS