• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    145   |  
0

Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл байгаа тул Сэлбэ голын мөсийг зөөн тээвэрлэж байна. Одоогийн байдлаар  21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгажээ.

Халиа тошин үүссэн байршлуудаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна. Өдрийн цагаар мөсийг хагалж бөөгнүүлэн, шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зөөвөрлөж байгаа гэнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд уг ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэлжээ. 

Хувийн хэвшлийн 25 аж ахуйн нэгжээс мөс зөөхөд хамтран ажиллах санал ирснээс техник технологийн бүрэн байдлыг хангасан 12 аж ахуйн шалгарчээ. Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэх ажлыг  373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ