• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    325   |  
0
Цахим тоглоомонд донтож гэрээсээ гараад таван хоног сураггүй болсон хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Цагдаагийн байгууллагад “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага энэ сарын 17-нд ирсэн байна. 
 
Дуудлагын дагуу чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Уг хүүхэд цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлсэн, цахим тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдсон байна. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ