Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 42,918,745 баримтыг оролцуулсан байна. Энэ удаагийн тохирлоор нэг супер азтан таарсан байна.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,918
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,958
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 342
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 38
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 4
- 8 орон таарсан: Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.