A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 174 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 174 | |
|
Испанийн дарсны үйлдвэрт үл таних этгээд 60.000 литр дарс асгасны улмаас 2,5 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн хохирол амсжээ.
Тус дарсны үйлдвэрийн төлөөлөгч BBC-д мэдээлэл өгөхдөө “Асгарсан дарс нь манай үйлдвэрийн хамгийн үнэтэй Хоркажо, Малабриго гэх сорт байсан. Халдагч этгээд дарсны үйлдвэр рүү өмнө нь орж байсан эсвэл танилцах аялал хийж байсан байж магадгүй.
Учир нь дарс хадгалдаг том савнуудын тагийг онгойлгох нь маш хэцүү байдаг учраас халдагч этгээд харанхуйд чадварлагаар онгойлгосон нь камерын бичлэгт харагдаж байна. Тэд нийт таван дарсны савыг нээсэн ч гурвыг нь л дарсаар дүүргэсэн байсан" гэжээ.
Энэхүү хэргийг орон нутгийн цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар учраас уг үйлдвэрт халдсан нь тодорхойгүй байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|