• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцсан. 
 
Хаан банкны хувьд өнгөрөгч оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэдгээ мэдэгджээ. Төрийн банкны хувьд эхний ээлжинд зургаа дугаар сарын 1-н хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.
 
Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ