• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0

Нийт нутгийг хамарч орсон цасны улмаас ихэнхи нутаг зудын аюулд нүүрлээд байгаа. Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шадар сайд С.Амарсайхан малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар Төв банк болон арилжааны банкнуудын удирдлагуудтай уулзаж зөвшилцөлд хүрсэн байна. 

Манай улсад 140 мянга гаруй малчид 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа гэнэ. 

Мөн өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс малчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүднээс ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газарт мөнгө төгрөг шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэйг мэдэгдлээ.  Мөн хүнээ аврах буюу малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болсноо мэдэгдсэн юм. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ