• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    105   |  
0
Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан Өлзийт Хужирт зэрэг сумдын малчин өрхөд улсын болон аймгийн аюулгүйн нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг хүргэх, хаагдсан зам, давааг нээж зам гаргахаар аймгийн онцгой комиссын Шуурхай бүлгийн 10 алба хаагч, Зил-131 маркийн таван автомашинтай аймгийн төвөөс хөдөллөө.
 
Аймгийн хэмжээнд Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сум цагаан зудтай, Өлзийт, Баруунбаян-Улаан сум төмөр зудтай байна. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 15,799 мал хорогдсон ба энэ нь аймгийн нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа тухай урьдчилсан мэдээ гарчээ.
 
TAGS