Нийт нутгаар их хэмжээний цас орж хүйтэрч байгаагийн улмаас шилэн болон цагаан зуд нүүрлэж малчдын амьжиргаанд хүндрэл тулгарч, цаг уурын давтагдашгүй хүчин зүйлийн өмнө малчид хүчин мөхөсдөж эхэлсэн.
Монголчуудын уламжлалт өв соёл, зан заншлаа хадгалж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, өвөл, хаврыг хохирол багатай даван туулах, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Төв сайхан нутгийн зон олон та бүхэндээ уриалж байна.
Зарим сумдын нутгаар намар орой орсон цас дутуу хайлж, мөстөн хөлдсөнөөс мөсөн бүрхүүл үүсэж мал бэлчихэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч туурай халцрах, өвөлжөө, бууц хөлдөж байгаагаас малын зүй бусын хорогдол ихсэх хандлага байгаа нэмэгдэж байгаа юм.
ТӨВ АЙМГИЙН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Хандив өгөх данс:
Хаан банк: 5721488344
Хүлээн авагч Төв аймгийн Улаан загалмайн хороо
Регистрийн дугаар 1011022
Хандив өгөх газар: Хүнс, хөдөө аж ахуйн газар