• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0
Зудад нэрвэгдсэн малчдад туслах аянд Тусгай хамгаалалтын захиргааны 158 албан хаагч нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлажээ. Мөн 1050 боодол өвс, 60 уут тэжээл, 400 кг долооц хандивласан байна. Мөн Ус цаг уур орчны шинжилгээний салбарын алба хаагчид нэгдэн мөнгөн тусламж болон дулаан хувцас бээлий, хөнжил, нэмнээ зэргийг хандивлахаар болсон байна. 
 
Хандивт нэгдсэн газрууд 
 
1. Говь гурван сайхан БЦГ-ын хамгаалалтын захиргааны 34 алба хаагч 1,762,000 төгрөг, 100 боодол өвс, 40 уут тэжээл;
2. Говийн их ДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны 29 алба хаагч 1,541,020 төгрөг, 50 боодол өвс, 20 уут тэжээл;
3. Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 26 алба хаагч 1,376,550 төгрөг, 500 боодол өвс;
4. Их богдын БЦГ-ын хамгаалалтын захиргааны 18 алба хаагч 892,000 төгрөг;
5. Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргааны 11 алба хаагч 559,000 төгрөг, 300 боодол өвс, 400кг долооц;
6. Их нарт БНГ-ын хамгаалалтын захиргааны 13алба хаагч 680,000 төгрөг;
7. Тос тосон бумбын БНГ-ын хамгаалалтын захиргааны10 алба хаагч 500,000 төгрөг;
8. Хамарын хийдийн ОНТХГ-ын хамгаалалтын захиргааны 17 алба хаагч 100 боодол өвс, 850,000 төгрөгийн хандив тус тус өгч хандивын аянд нэгдлээ.
TAGS