• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
  • Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын удирдах албан тушаалтан “П”, албан тушаалтан “Э” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгч “Э” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б”, “З”, “М” нар хахууль авсан гэх;
  • Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Х” нь Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байгууллагад хохирол учруулсан гэх хэргүүдийг шилжүүлжээ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ