• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    586   |  
0
Өнгөрөгч хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас дөрвөн хүүхдийг авран хамгаалж, гал түймэрт өртөж түлэгдсэн хоёр иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
 
Цаг агаарын хүйтрэлттэй холбоотойгоор айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Онцгой байдлын газраас сануулж байна. Иймд иргэн та бүхэн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилсан сэргийлж мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөгөөг дагаж мөрдөхийг анхааруулж байна. 
  • Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
  • Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
  • Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах
  • Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
  • Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
  • Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Гэрээ хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх
  • Цахилгаан халаагуур /тень/-ын аюулгүй байдлыг хангахыг
  • Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээхийг зөвлөж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ