A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 138 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 138 | |
|
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн үхэлд Владимир Путиныг буруутгалаа.
"Владимир Путин үүнд буруутай, Алексей Навальныйд тохиолдсон зүйл Путины харгислалыг илүү батлан харуулж байна" гэж тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Алексей Навальныйгийн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владитир Путиныг буруутгаж буй барууны удирдагчдын мэдэгдлийг үгүйсгэж, "Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн хариу мэдэгдэл хийсэн байна.
Үүнээс өмнө ОХУ-ын Төрийн Думын дарга сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд АНУ, Европын Холбоо буруутай гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Арктикийн "Ик-3" шоронгийн захиргаа хоригдож байсан улстөрчийг нас барсныг зарласнаас хойш хэдэн цагийн дараа Думын дарга Вячеслав Володин “Алексей Навальныйн үхэлд Вашингтон, Брюсселийн эрх баригчид буруутай” гэж "Телеграм"-даа бичсэн байна.
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2023 оны наймдугаар сард 19 жилийн хорих ял авсан бөгөөд 12 дугаар сард Москвагийн шоронгоос Харп дахь "Ик-3" шорон руу шилжүүлээд байсан аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|