A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 195 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 195 | |
|
Япон улс дэлхийн гурав дахь том эдийн засгийн байр сууриа Германд алдлаа. Япон улсын ДНБ 2023 оны сүүлийн гурван сард 0.4 хувиар, үүний өмнөх улиралд 3.3 хувиар дараалан агшсан гэж өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газраас мэдэгджээ.
Эдийн засагчид Ройтерс агентлагийн санал асуулгад сүүлийн улиралд эдийн засаг 1.4 хувиар өснө гэж хариулсан байна.
Японы эдийн засаг уналтад хүрэхэд ам.долларын ханш болон дотоодын эрэлт хэрэгцээ суларсан нь нөлөөлснийг тоон мэдээллүүд батлав. Японы хэрэглэгчид хүнс, шатахуун болон бусад барааны үнийн өсөлттэй нүүр тулсан.
Япон улс эрчим хүчний хэрэгцээнийхээ 94 хувийг, хүнснийхээ 63 хувийг импортоор авдаг бөгөөд иений ханш суларсан нь амьжиргааны өртгийг нэмэгдүүлсэн гэж Japanmacro-гийн Токио дахь стратегич Нэйл Ньюмэн CNN-д ярьсан.
Иений ханш долларын эсрэг 6.6 хувиар суларсан нь аж үйлдвэржсэн арван орны /G10/ дунд хамгийн хүчгүй төлбөрийн хэрэгсэл болжээ. Энэ байдлыг өнгөрсөн нэгдүгээр сард болсон тэнгисийн газар хөдлөлт улам дордуулсан. Байгалийн гамшгийн үед хүмүүс худалдан авалтаа зогсоодог.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нд Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас байшин барилгууд нурж, гал гарсны улмаас 200 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтсэн.
Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр улиралд хөрөнгийн зардал 0.3 хувиар унахад нөлөөлсөн. Хувийн хэвшлийн орон сууцны хөрөнгө оруулалт 4 хувиар буурсан байна.
Мөн экспорт сүүлийн улиралд дараалан 11 хувиар нэмэгдсэн нь иенийн ханшийн уналтад нөлөөлсөн. Гэвч ирэх саруудад эдийн засгийг сэргээх зохицуулалт хийх боломжтой гэж зарим эдийн засагчид онцолж байна.
Хэдийгээр дөрөвдүгээр улиралд урам хугарах үр дүн гарсан ч 2024 онд ДНБ сэргээх хариу арга хэмжээ авах боломжтой гэж ING Group-ийн ахлах эдийн засагч Мин Жо Кан ярив.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|