• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    129   |  
0

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдрөөс эхлүүллээ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо.  
 
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Толгойт бүстэй холбоотой тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаарх бодит байдлыг танилцууллаа.  

Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд хүндрэл байдгийг уулзалтад оролцогчид жишээ баримтаар илэрхийлж, цөөнгүй асуудалд Засгийн газар зайлшгүй оролцох шаардлагатайг хэлжээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогод тусгагдсан “Улаанбаатар хот–Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн үзэл санааг тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан оновчтой тодорхойлж, саналуудаа нэгтгэж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нарт даалгалаа.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ