• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    173   |  
0
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32,476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлжээ. 
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 86 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.
 
Нийт зөрчлийн шинжтэй 35,059 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 34,430 зөрчлийг шийдвэрлэжээ. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 971, Танхайрах 53, Хүний биед халдах 244, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 89, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 31168, бусад 1905 зөрчил байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ