A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 121 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 121 | |
|
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд багтсан "Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлж, ашиглуулах" заалттай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Газрыг танил тал, ар өврийн хаалгатай, эрх мэдэлтэй нь авдаг үзэгдэл хавтгайрлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас газрын тухай хууль болон ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын лиценз олголт түүний хэрэгжилт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон" талаар мэдэгдлээ.
Улс орон оршин тогтнох эсэх нь газартай холбоотой. Тийм учраас УИХ-аас тусгайлсан ажил хэсэг байгуулагдаж байна. Биднийг ажиллаж байх хугацаанд ашигт малтмалын нөөцтэй, хэвлийн баялагтай газрыг хэн нэгэнд 100 жилээр ашиглуулах хууль батлагдах ёсгүй гэж үзэж байна. Төрийн өндөрлөгүүд энэ асуудал дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
СЭТГЭГДЛҮҮД
|
Д.Эрдэнэчимэг.
2024-02-19 13:49:52
Маш зөв асуудал баярлалаа.Төр өөрөө хүчирхэг байх ёстой учир газрын баялагт уурхайнуудыг төрийн мэдэлд 100% хяналттай байлгаж энэ сургууль цэцэрлэг боловсрол эмнэлэгийг хэзээч хувьчлаж болохгүй.Бүгдийн төр өөрөө буцааж аваа.Хувийн эмнэлэгүүд олноор гадаадын хөрөнгө оруулалттай ихээр орж ирэх нь маш аюултай зүйл шүү.Хүний эрхтэний наймаа үүсэх эрсдэлтэйг АНХААРАХ ХЭРЭГТЭЙ‼ АРД ТҮМЭН БОЛОВСРОЛ МАШ МУУДСАН ТИЙМЭЭС БОЛОВСРОЛОО СЭРГЭЭЖ ҮНЭГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|