• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    175   |  
0
Монгол Улсын шигшээ баг  "FIBA Asia Cup 2025" тэмцээний урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхөөр өнөөдөр БНХАУ-ыг зорилоо. Хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын эсрэг энэ сарын 22-нд тус улсын Шиан хотод хийх юм. Харин хоёрдугаар сарын 25-нд Гуам улсын шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглоно. 
 
Манай шигшээ багийн хувьд 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээний С хэсэгт Япон, БНХАУ, Гуам улсуудтай багтсан. Урьдчилсан шатанд зургаан хэсэгт хуваагдан 24 баг өрсөлдөж байгаа. Нэг хэсэгт дөрвөн баг байгаа бөгөөд оноогоор тэргүүлсэн эхний хоёр баг Азийн аваргад оролцох эрхээ шууд авах юм. 
 
 
 
 
TAGS