• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    942   |  
0

Дуучин Б.Бат-Энэрэлийн бие даасан "Талархал" тоглолт өчигдөр болсон.

Энэ үеэр түүнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан юм.

Тэгвэл Б.Бат-Энэрэл энэ тухайд өнөөдөр өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Надад соёлын яамнаас 2021 онд гардуулсан Соёлын яамны жуух бичиг, Нийслэл, дүүргүүдээс шагнасан шагналууд, шалархалын бичгүүд байхад л болно оо.

Анхны бие даасан "Сэтгэлэн залбирлан" тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан. Нийслэл дүүргээс зохион байгуулсан бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, чадах ядахаараа оролцож ирсэн. Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг сум төдийгүй Солонгос, Америк оронд тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фэстивалуудад уригдан оролцсон зэргийг минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа.

Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" гэжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ