• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой,Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо шинэчлэгдэн хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээ болж өндөрлөв.

Тэртээ 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын тэргүүлсэн залуучууд Нийслэл хүрээнд хуран цугларч, “Бошгыг халах Залуучуудын эвлэл”-ийг байгуулсан түүхтэй билээ.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, залуучуудын байгууллагын түүхийг хамтдаа бүтээсэн төдийгүй Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо эвлэлийн байгууллагын үе үеийн төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Сүхбаатар аймгийн Монголын Залуучуудын Холбооны дарга Ц.Өлзийжаргал, ахмадын төлөөлөл Б.Сүхбаатар нар ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Сүхбаатар аймаг 32 мянган залуусынхаа язгуур эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн амьдралд оролцох идэвх, оролцоог нэмэгдүүлэх бие даасан ажиллагааг хангах зорилгоор Сүхбаатар аймаг Залуучуудын Холбооны шинэ байртай болсон нь энэ удаагийн түүхэн ойн арга хэмжээний онцлох үйл явдал байлаа. Залуучууд байгууллагын үйл хэрэг, эрчимжиж байгааг аймгийн удирдлагууд онцолж, цаашид дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Монголын Залуучуудын Холбоо  2021-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн залуучууд” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулж, сар бүрийн 25-ыг “Залуучуудыг дэмжих өдөр” болгон зарласан.   Залуучуудын Холбооны баярын өдрийг тохиолдуулан  сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр Б.Ганбат ,Б.Оюунсувд Баруун-Урт сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр Э. Номинцэцэг Э.Сансартайван Э. Энхцэцэг  нарыг шагнасан юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ