Нийт нутгийн хамарсан цаг агаарын аюулт үзэгдэлтэйгээр холбогдуулан зарим аймгууд төвөөс гарах хөдөлгөөнийг хааж эхэлсэн. Сүхбаатар аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн төвөөс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байна. Аймгийн цагдаагийн газраас авто замын хяналтын постуудыг гарган ажиллаж байгаа гэнэ.
Цаг агаарын байгууллагын мэдээллээр Сүхбаатар аймгийн баруун болон баруун хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Салхин хурд нэмэгдэж секундэд 14-16 метр байгаа аж. Үргэлжлэн орж байгаа цас тус аймгийн нийт нутгийг хамран шуурах төлөвтэй байгаа юм.