• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    220   |  
1
Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон есөн дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, зургаан иргэнийг эсэн мэнд олсон байна. Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. 
 
Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймаг Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум болон Багануур дүүргийн 3-р хороо жоншны уурхайн баруун талд цасанд суусан ес, цасанд боогдсон хоёр дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 
 
Зам давааны нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан дуудлагын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
TAGS