A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 246 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 246 | |
|
Хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагч, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн.
ЭХЭМҮТ 2017 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг ашиглалтад оруулж, анхны хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.
Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул БГД-ийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсон талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам нээлтийн үеэр онцоллоо.
Мөн тэрээр “Манай тасаг 2023 оны 10 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, сургалтын танхимыг иж бүрэн тохижуулж, хүүхдүүддээ хичээл заахад бэлэн болсон. Монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг гэх мэт хичээлийг үзэх боломжтой болсон. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч хүртэл манай сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтой.
Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий болдог. Тийм учраас анги хамт олноосоо заавал тусгаарлагдах ёстой болдог. Тиймээс бид хүүхдүүдийнхээ боловсролыг тасралтгүй олгох зорилгоор энэхүү ажлыг эхлүүлээд байна. Хүүхдүүдэд хичээл заах багш нарыг шинжилгээнд хамруулж танхимд оруулж байгаа” гэв.
БГД-ийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “ЭХЭМҮТ-ийн ЦЭХСТ-аас санал тавьсан. Бид энэ ажлыг маш дуртайгаар хүлээн зөвшөөрч, хавдар гэх хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд боловсролыг тасралтгүй олгох зорилгоор байнгын хөтөлбөр гаргаж, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт сургалт явуулахаар болсон. Манай төвөөс хөгжүүлэх сургалт, ЕБС-ийн хөтөлбөрт тавигдсан сургалтуудыг орохоос гадна өсвөр насны хүүхдүүдэд мэргэжил сонголт, сэтгэл зүйчийн зөвлөгөөг олгох хүртэл ажлыг хийнэ.
Эмнэлгийн дэргэдэх анхны сургалтын танхим өнөөдөр ашиглалтад орж, хичээлийн шинэ жилийн анхныхаа хонхыг цохилоо. Багш нар бид өөрсдөө эрүүл байх ёстой учраас энэ тал дээр мөн анхаарч ажиллаж байна” хэмээв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|