• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    403   |  
0

Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүний амь нас хохирчээ. Тус чиглэлийн замд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэгт аюултай нөхцөл үүссэн байна.

Замын зорчих хэсгийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар техник хэрэгсэл хүн хүч ажиллаж буй ч цаг хугацаа их шаардаж байгаа тул Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран, машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан эхлүүлжээ. Мөн тус чиглэлийн замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэв.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж улмаар ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Өмнөговь аймаг

TAGS





Холбоотой санал болгох мэдээ