• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    195   |  
0

Хиймэл оюун ухаанд суурилсан судалгааны байгууллага болох "OpenAI" текстэд тулгуурлан видео бүтээх шинэ хэрэгслээ танилцууллаа.

"Sora" (Японоор тэнгэр гэсэн утгатай) хэмээн нэрлэсэн энэхүү шинэ загвар нь хэрэглэгчийн бичсэн зааврын дагуу нэг минут хүртэлх урттай бодит дүрслэл бүхий видео бүтээх чадвартай аж. Мөн гэрэл зургийг хөдөлгөөнд оруулах, видеог шинэ дүрсээр баяжуулах үйлдэл хийж чадна гэв.

Одоогоор цөөн тооны судлаач болон видео бүтээгчдэд ашиглах эрх өгсөн ба OpenAI-ийн үйлчилгээний нөхцөлд (Хүчирхийлэл, бэлгийн контент, үзэн ядсан болон бусдын нэр төрд халдсан агуулгыг хориглох) хэрхэн нийцэж байгааг туршиж байна.

OpenAI компани нь текстээс зураг бүтээх "Dall-E" программыг 2021 онд танилцуулж олны анхааралд өрсөн бөгөөд 2022 онд танилцуулсан автомат хариулагч "ChatGPT" нь өдгөө олон нийтийн хэрэглээ болоод байна. Тэднээс гадна Google, Meta компаниуд видео бүтээх хиймэл оюун ухааны төсөл дээр ажиллаж байгаа юм.

Sora-г бүтээхийн тулд хэр их хэмжээний видео, текст ашигласныг мэдээлээгүй ч ашиглаж буй видеонууд нь олон нийтэд нээлттэй эсвэл зохиогчийн эрхийн зөрчилгүй гэдгийг мэдэгдэв.

Эх сурвалж: TheGuardian

TAGS