• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    238   |  
0
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сумын нутагт малаа хариулж явсан малчид уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай бид мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан ар гэрийнхэн 29 настай, эрэгтэйг цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Харин одоо 26 настай малчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. 
 
Эрэн хайх ажиллагаанд аймгийн онцгой байдал, ар гэрийнхэнээс гадна зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас бүлгүүд гарч үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Үргэлжлэн орж байгаа цас болон шуурганы улмаас эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирч байгаа гэнэ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ