• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    200   |  
0
2024.02.16-ны ѳдрийн 14:30 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээлэл өглөө. 
 
Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:
 
Манхан-Булган-Улсын хил чиглэлд цасан шуургатай. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Аймгийн онцгой байдлын газар болон замын цагдаагийн газартай хамтран хөдөлгөөн хязгаарлаж ажиллаж байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн Бага улаан давааны шуурхай ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Автозам хэрэглэгч та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
 
Баянхонгор-Улиастай чиглэлийн автозамын дагуу зам хариуцагч “Их богд зам” ХХК-ийн Бүлээний давааны шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж зорчих хэсэгт шуураж хунгарласан цасыг ковшоор түрж цэвэрлэх ажил хийж байна.
 
Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт тогтсон цас мөсийг гараар цохиж , зурвас газрын хог түүж цэвэрлэх ажил хийгдэж байна. Зам даваа саадгүй байна. “Төв АЗЗА”ТӨХК
TAGS