• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    189   |  
0

БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Ингэснээр, Вьетнам руу Монгол Улсын иргэд 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д өнгөрөгч оны 11 дүгээр сард Төрийн албан айлчлал хийсэн. Энэ хүрээнд "Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

TAGS





Холбоотой санал болгох мэдээ