• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    163   |  
0

Арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч байгааг зогсоох, хуульд өөрчлөлт оруулахын тулд иргэдийн саналыг авч эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч Б.Пүрэв, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг телевизийн эзэд төртэй хуйвалдаж баталсан. Телевиз бол олон нийтийн санаа бодлыг удирддаг хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үздэг. Тиймээс арилжааны 18 телевизэд төр онцгой давуу эрх олгож, тусгай хууль баталж өгсөн. Хариуд нь телевизүүд олон нийтийн санаа бодлыг удирдан чиглүүлэх, дарга сайд нарыг магтан дуулах, зөвхөн нэг талын урсгалтай мэдээллийг дамжуулах суваг болсон.

Иргэд олон нийтийн дуу хоолойг хүргэхгүй байгааг би шүүмжилж байна. Ковидын үеэр “Мэдээллийн урсгал”, “Карантин-14” контентыг бүх телевизээр нэгэн зэрэг явуулж байсан. Одоо харахад төрөөс бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг бүх телевиз цацаж байна.

Тиймээс энэ хууль хэрэгжих эхлэхтэй зэрэгцэн би сэтгүүлчийн хувьд эсэргүүцсэн. Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн гэж “Глоб интернэшнл” төвийн хуульч Пүрэвсүрэнтэй хамтран өнгөрсөн жил гомдол гаргасан боловч цэцээс “Манай харьяалах асуудал биш. УИХ-ын харьяалах асуудал байна” гэсэн хариу ирсэн. Одоо D-Parliament-д 100 мянган иргэн санал өгвөл хуулийн төсөл санаачлах эрх үүсдэг сүүлийн боломжийг ашиглахын тулд өргөдөл гаргасан.

Иргэд эхнээсээ маш сайн дэмжиж, D-Parliament-д саналаа өгч байна. Бид үздэггүй сувгууддаа яагаад хүчээр хураамж төлж байгаа юм бэ? гэж иргэд дургүйцэж байна.

  • Бидний үздэггүй сувгуудыг яагаад урдуур байршуулж байна вэ?
  • Энэ татварыг авахдаа яагаад иргэдээс асуугаагүй  вэ? Татвар хураах төрийн хэнтэй  хуваалцахгүй онцгой эрхийг яагаад Монголын телевизүүдийн холбоо гэх төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа юм бэ?
  • Хуулийн дагуу хураасан мөнгөний зарцуулалтыг яагаад иргэдэд тайлагнадаггүй вэ?
  • Төлбөрийг нь телевиз үзэгч бид төлдөг. Үүний хариуд телевизүүдэд шударга шүүмж байхгүй болсон, иргэдийн дуу хоолой мэдэх эрх бүдгэрсэн.

Арилжааны 18 телевизээр адилхан нэвтрүүлгүүд гардаг. Зарим хэсэгт нь жижигхэн шүүмж  харагддаг, гэхдээ төрийн шударга бус байдлыг зоригтой, ил тод шүүмжилдэг телевиз байхгүй. Нэг агуулгатай нэвтрүүлэг олон дахин давтаад байхад иргэд итгэж эхэлдэг. Энэ нь төрд үйлчилж байгаа хамгийн том хаалтын гэрээ гэж би үзэж байна.  

Нийгмийн сүлжээнд ордоггүй, зөвхөн телевизээс мэдээлэл авдаг ахмад настнууддаа хэлээрэй. Телевиз бол итгэж болох эх сурвалж биш болсон гэлээ.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль:

  • 20.5.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах;
  • 20.6.Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид "Холбоо" гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна.
  • 20.7.Холбоо нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг гишүүддээ хуваарилах журам баталж, орлогын хуваарилалтад жил бүр аудит хийлгэнэ.  
TAGS





Холбоотой санал болгох мэдээ