• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    146   |  
0

Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар 175 мянган ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна. 

Үүнээс 69.9 мянган ам.долларын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолсон бөгөөд гарал үүслийг улсаар задалж үзвэл:

  • БНХАУ-аас 64.7 мянган ам.долларын 124,054 ширхэг
  • Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1,850 ширхэг
  • Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1,280 ширхэг
  • БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус худалдан авчээ. 

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251,576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114,583 ширхэг сарнай байжээ. 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар

TAGS