A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |
|
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан “Өглөөний гудамж” болгож, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Анхны “Өглөөний гудамж”-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм. Энэ дагуу Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр нээгдэв.
Сүхбаатар дүүргийнхэн нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулж “Өглөөний гудамж” болгосон байна. Иж бүрэн гэрэлтүүлгээр чимж, ургаа моднуудын дор сандал байрлуулсан төдийгүй 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн тус гудамж номын булан, цэвэршүүлсэн усны цорготой. Мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулжээ. Нийслэл хот болон дүүргийнхээ онцлог, хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг уран бүтээлч залуус зурсан нь содон шийдэл болжээ.
“Өглөөний гудамж”-ийн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талт судалгааг үндэслэсэн байна. Мөн ойролцоох аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан, дүүргээс гаргасан санаачилгыг дэмжин ажиллажээ.
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|