A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 121 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 121 | |
|
Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссоос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр голын голдиролд баригдаж буй "Aqua garden" хорооллын барилгыг нураах эсэх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдээлэл өгөв.
Тэрбээр "Aqua garden хорооллын асуудал шүүхийн маргаантай байгаа. Шүүхийн шийдвэр нэг талдаа эцэслэн гарвал тус хорооллын барилгыг буулгана.
“S’Outlet” төвийн барилгыг буулгаад эхэлсэн. Тус барилга нь үерийн далан сувгийг хаагаагүй, шуудууг нарийсгаж барьсан байгаа. Шуудууг нарийсгасан хэсгийг сэтэлж, голын урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сануулахад 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр Сэлбэ голын үерийн далан сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонууд усанд автсан. Энэ үеэр Улсын Онцгой Комисс "Aqua garden" хорооллын барилгын талбай Дунд голын урсцыг сааруулж байна гэж мэдээлсэн юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|