• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    177   |  
0

Францын алдарт зохиолч Александр Дюмагийн жил нэрт романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Про театрын уран бүтээлчид 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.  

2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид энэ онд уг физикл драмын жүжгийг тайзнаа туурвиж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна.  

Тус жүжгийг Улсын хүүхэлдэйн театр, Сити их сургууль дэмжин хамтран ажиллаж байгаа юм.  

Шадар гурван цэрэг роман нь Францын алдарт зохиолч Александр Дюмагийн бичсэн түүхэн сонгодог роман бөгөөд олон хэл дээр орчуулагдан гарч уг романаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кино, тайзны жүжиг дэлхийн өнцөг булан бүрд туурвигдсанаар үзэгчдийн танил болсон бүтээл юм.  

Жүжгийн уран бүтээлчид

  • Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл
  • Ерөнхий продюсер: СТА З.Нямзул  
  • Ерөнхий зураач:Б.Золбоот  
  • Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир
  • Туслах найруулагч: Г.Хонгорзул  
  • Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа

Дүрүүдэд: 

  • Д’Артаньян- О. Самданпүрэв
  • Атос- С. Баянмөнх
  • Портос – СТА З. Булган
  • Арамис - Б. Анхбаатар
  • Де Тревил - Д. Эрдэнэзаяа
  • Де Ришилье - М. Төгөлдөр
  • Миледи - Б. Ариунхишиг
  • Бекингем гүн – СТА Б. Билгүүн
  • Анна хатан - Б. Даваасүрэн
  • Констанция Бонасье – СТА Т. Энэрэл
  • Рошфорт - Б. Батзолбоо
TAGS