A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 94 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 94 | |
|
-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Тэгвэл уг хуваарийн дагуу ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг байгуулж хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах юм.
Сонгуулийн тухай хуулиас…
Түүнчлэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал срнгуулийн өдрийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэс-т хүргүүлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 03-ны өдрийн дотор хүргүүлэх юм.
Сонгуулийн тухай хуулиас…
Улмаар улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэс Сонгуулийн тухай хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Сонгуулийн тухай хуулиас…
Дашрамд дурдахад Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах юм. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичнэ. Харин иргэний шилжилт хөдөлгөөний санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс буюу 2024 оны 06 дугаар сарын 29-нөөс сэргээх юм.
Сонгуулийн тухай хуулиас…
1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|