• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    187   |  
0

NBA-ийн 73 дахь удаагийн бүх оддын тоглолт энэ амралтын өдрүүдэд Индиана хотод эхэлж байгаа. Энэ жилийн цагираган дээрээс довтлох тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Орлонда Мэжик багийн Мак Маккланг, Бостон Селтикс багийн Жэйлн Браун, Никсийн Жэйкоб Топпин, Майами Хит багийн рүүки Жаиме Жакес Жр нар оролцохоор болсон. 

Хэрвээ энэ жил Мак Маккланг дахин аваргалж чадвал 2015, 2016 онд Зак Лавинаас хойш дараалсан аварга хэмээн нэрээ дуудуулах боломжтой. 25 настай тэрээр G лигийн Оссеола Мэжик багт элссэн бөгөөд нэг тоглолтод дунджаар 24,5 оноо авч байна.

Гурван удаагийн бүх одод Жэйлн Браун Виктор Оладипогоос хойш тохолтын тэмцээнд оролцсон бүх одод тоглогч болж байна.  Тэрээр энэ улиралд  энэ улиралд 22 оноо дунджилж байна.
 
Цагираган дээрээс довтлох тэмцээний 2022 оны аварга Оби Топпины дүү Жэйкоб Топпин энэ жилийн тэмцээнд оролцож байгаа. Ахынхаа амжилтыг давтаж дахин аваргын цомыг гэртээ аваачих боломж түүнд байгаа.
 
2023 оны драфтын нэгдүгээр тойргийн 18 дахь сонголт Майами Хит багийн рүүки тоглоч Жаиме Жакес Жр эхний улиралдаа 12.9 оноо 3.8 самбар дунджилж байгаа. Түүний хувьд энэ жилийн тохолын тэмцээнд шинэлэг үзүүлбэр үзүүлнэ гэдгээ амлаад байгаа. Спортын сайтуудын аналист болон Бэт-ийн ялах боломж дээр Жаиме Жакес Жр-ын ялах магадлал хамгийн өндөр яваа. 
TAGS