• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    136   |  
0

АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн, бэлэвсрээд 25 гаруй жил болсон 71 настай Кей Декарогийн гэрийн үүдэнд  Валентины өдрөөр том баглаа цэцэг байхад нь ихэд гайхжээ.

Энэ бол түүний охин Эшли Мэннингийн илгээсэн цэцэг бөгөөд түүний ашгийн бус байгууллага Гэгээн Валентины өдрөөр бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах төслийг 2022 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд эхнэр, нөхрөө алдсан хүмүүст зориулан бэлэг илгээдэг аж.

Хайртай хүнээ алдсан бэлэвсэн эмэгтэйчүүдэд бэлэг илгээхэд олон мянган сайн дурын хандивлагчид тусалдаг бөгөөд Гэгээн Валентины өдрөөр цэцэг, дарс, хөнгөн зууш, амттан зэргийг хүргэлтээр илгээдэг байна.

Мэннинг саяхан "Бэлэг бүр  дунджаар 60 орчим долларын үнэтэй болдог. Гэхдээ цэцгийн баглаа, ваар, дарс, амттан зэргийг илгээх бол 300 доллараас илүү үнэтэй болдог" гэжээ. Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах төслийг Шарлотт, Питтсбург, Баффало, Нэшвилл, Хатчинсон (Миннесота), Хьюстон зэрэг зургаан хотод хэрэгжүүлдэг байна.

Мэннинг хэлэхдээ, зарим хүмүүс цэцэгс илгээх нэрээ нууцлахыг хүсдэг бол зарим нь өөрсдөө хүргэж түүнийг тэврэхийг хүсдэг гэжээ.

Өмнө нь эмийн санч байсан, Өдгөө Pretty Things цэцгийн дэлгүүрийг ажиллуулдаг Мэннинг бага байхаасаа л ургамал, цэцэгт дуртай байжээ.

2021 оны Гэгээн Валентины өдөр инстаграмынх нь нэгэн дагагч "Энэ өдөр цэцэг авахгүй эмэгтэйчүүдийг бид хэрхэн анхаарч үзэх боломжтой вэ?" гэх асуултаас энэхүү төслийн санаагаа олжээ. Хэдийгээр Мэннинг коллежийн хайрттайгаа гэрлэсэн ч бэлэвсэн эмэгтэйчүүд нь түүний зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг гэжээ.

Эх сурвалж: Today

TAGS